ХӨСҮТ: Шинээр 47 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2120 боллоо
- 2021-02-09
- Нийгэм
- 0
Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн 24 цагийн дотор 18871 хүнд шинжилгээ хийхэд 47 хүнээс коронавирус илэрчээ. Энэ 47 тохиолдол нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд ихэнх нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал юм байна.

Шинээр хоёр голомт бий болжээ. Тодруулбал Элизабет хотхонд дөрвөн тохиолдол, "Си жи эс" эмнэлэгт найман тохиолдол бүртгэгдсэн байна.
Ийнхүү улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 2120 болсон бол кластераар 1610 тохиолдол, Улаанбаатарт 1284 тохиолдол бүртгэгдээд байна.
Одоогийн байдлаар 561 хүн коронавирусийн халдвараа эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал нь маш хүнд нэг, хүнд таван хүн байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд халдварын 13 голомт өндөр идэвхтэй байна.
