БНХАУ-аас тусламжаар нийлүүлэх вакцинд Монгол Улс нэн тэргүүний ээлжинд багтаж буйг мэдэгдэв

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Элчин сайд уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд С.Энхболдод баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсээд КОВИД-19 халдвартай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг онцолж, хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа идэвхитэй хөгжиж байгаад баяртай байна гэв. Тэрээр эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий манай хоёр улсын хамтын ажиллагааны нэг томоохон хэсэг бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр улсын Эрүүл мэндийн яамд хооронд харилцаа, хамтын ажиллагаа амжилттай явагдаж байна гэв.

Ялангуяа КОВИД-19 халдвартай тэмцэх явцад харилцан туслалцаа дэмжлэг үзүүлж, мэдээлэл солилцон нягт хамтран ажиллаж байгаагийн үр дүнд манай хоёр улсад харилцан зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгааг онцлов.

БНХАУ-ын дарга Си Жиньпин 2020 оны Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд хандаж Хятад Улс КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх вакциныг бүтээж дэлхий нийтийн хүртээл болгож хамтран ажиллана гэж мэдэгдсэнийг Элчин сайд дурьдаж, дээрх мэдэгдэл бодит ажил хэрэг болж тус улс КОВАКС хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлэх шийдвэр гаргасан талаар танилцуулав.

Үүний зэрэгцээ БНХАУ өөрийн улсад үйлдвэрлэсэн вакциныг хөгжиж буй 53 улсад тусламжийн хэлбэрээр нийлүүлэх бөгөөд Монгол Улс нэн тэргүүний ээлжинд вакцин нийлүүлэх улсуудын жагсаалтад байгаа болохыг мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд дэлхий нийтийг хамраад байгаа цар тахалтай тэмцэхэд БНХАУ-ын Засгийн газраас нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгсэл зэргийг буцалтгүй тусламжийн хэлбэрээр 5 удаа олгож, харилцан мэдлэг туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн явдалд Эрүүл мэндийн сайдын хувиар гүн талархлаа илэрхийллээ.

Тэрбээр Монгол Улсын нийслэлийн хэмжээнд багц халдварын голомтууд нэмэгдэж байгаатай холбоотойгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар болон вакцинжуулалтын бэлтгэл ажлын талаар товч танилцуулж, цаашид хоёр улсад харилцан халдвар зөөвөрлөгдөөгүй байгаа амжилтыг хадгалахын төлөө хичээж ажиллахын сацуу цартахлын нөхцөл байдал намжиж, халдварыг хяналтдаа авсан цагт хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бусад олон чиглэлээр хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (19)

  • Иргэн (202.55.188.85)

    2022-02-10

    Вакцинд нь хордоод өвдөөд байж байна Одоо хийнэ гэвэл нэгэнт дууссан газар алалцана шүү

  • Иргэн (202.55.188.85)

    2022-02-10

    За зүгээр байгаарай алалцана шүү Урдах вакцинд нь хордоод дийлэхгүй байж байна

  • Зочин (103.10.22.33)

    2021-02-15

    Хүмүүс орос вакцин хийлгэнэ гээд байхад хаашаа юм бэ.Шинэ ерөнхий сайд бас нэг хачин юм огцор огцор

  • (202.126.89.189)

    2021-02-14

    Muu lalaruud doromjilj hanahguinee oyunerdenee ard tumniig bitgii basaarai chi ard tenguigeer hench bish nowsh shuu

  • (95.90.206.78)

    2021-02-14

    Goy khellee

  • Монгол (139.5.218.134)

    2021-02-14

    Битгий хуцаад байгаарай . Авсан бол өөрсдөө хийлгээрэй энэ төр засагт байгаа хужаагийн бөгс долоогч авлигал авсан новшнуудаа. Та нар үнэгүй авсан юм бол устгал хийгээд далд оруулаарай. Хэрэв Монгол хүмүүст хийлгэх гэж шахвал төрийг чинь бүх Монголчууд босоод авч хаяна гэдгийг хэлчихэе. Яажич бодсон хужаагаас яаж вакцин авъя гэж боддог долдойнууд вэ? Нэг ч Монгол хүнд хийж болохгүй. Бид туршлагын туулай юу?

  • Хаа6 (202.21.109.120)

    2021-02-13

    Би лав хийлгэхгүй дуртайгаараа элчин сайд С.Энхболд маань хамгийн түрүүнд хамрагдаарай.Тэгээд 5 жилийн дараа зүгээр бол хийлэгнээ дэлхий нийтэд вакцин битгий хийлгээрэй гээд уриалаад байхад хүний үнэ тусламж бидэнд хэрэггүй оронд нь хонь авна гэнэ биз эсвэл уурхайгаа өг гэнэ хятад хүн ер нь үнэгүй юм өгдөггүйг мэдэх нэг нь мэдэх л байх

  • ГИШҮҮН (59.153.113.232)

    2021-02-13

    ОХУ ВАКЦИНГ ХИЙЛГЭНЭ ШҮҮ.

  • Зочин (59.153.113.232)

    2021-02-13

    Хятад ВАКЦИН хийлгэ гэвэл Талбай дээр АРД иргэд БОСНО шүү Оюун-эрдэнэ ХЭНТИЙЧҮҮД чамд итгэсэн найдваргүй хог юм даа ХОХЬ чинь шүү

  • Иргэн (59.153.113.232)

    2021-02-13

    ХУЖАА вакцин 76 гишүүдэд хийлгэ АРД түмэн ОХУ ВАКЦИН хийлгэнэ шүү Малууд минь ёстой ДУРГҮЙ хүргэж бна

    2021-02-13

    Goy khellee

  • Дарга (192.82.67.233)

    2021-02-10

    76 Гишүүн авгай хүүхэд. Хятад элчинтэйгээ эхлээд түмний нүдэн дээр шахуулчих яахыг нь харж байж болноо

  • (202.9.46.194)

    2021-02-10

    Yagtsin yrun naidvartai ymuu virus ni huviraad baigaa ym chin

  • Oyungerel (150.129.141.121)

    2021-02-10

    Yg unen oorsddoo ehleed hiichhed daraa ni ard tumendee hiih heregtei

  • enkhtur (202.9.46.194)

    2021-02-10

    Hytadiin vagtsiin hiilgehgui shuu ternii orond oros ni deer

  • zochin (124.158.83.54)

    2021-02-10

    turshiltaar luivarchdiig tarih heregtei tegeed 21 honog koronatai huntei tsug bailgaad uzii yu boloh bol

  • Цэвээн (66.181.161.110)

    2021-02-09

    Хужаагаас бол эхэлээд 76 өөрөсдөө гэр бүл үр хүүхэддээ хийлгээд дууссны дараа тодорхой хугацааний дараа ард түмэн хийлгэсэн нь дээрээ

  • Ээж (59.153.87.29)

    2021-02-09

    Буурай орнуудад өгч байгаа вакцин бол туршилтын гэхэд итгэлтэй байна. Вакцинаа шинжлэх лабораторигүй, хүний нөөцгүй байж, цөөхөн ард түмнээ мөхөлд хүргэвэл хэн хариуцлага хүлээх вэ??? Мэдээж вакцин бол удаан хугацаагаар хоруу чанар нь илрэх аюултай ч юм уу хэн мэдлээ. Хэрвээ хийлгэмээр байгаа бол вакцин үнэгүй оруулж ирэхэд үүрэг гүйцэтгэсэн эрх баригчдын гэр бүл үр хүүхдэд нь эхэлж хийлгэхийг уриалж байна. Тэд ард түмнээ хуурахгүйгээр лайв бичлэгийн хүрээнд ард түмний гэрч байлгаад, хийлгээрэй. Тэгээд үр дүн нь яаж нөлөөлж буйг оношлогоо судалгаанд оруулж ямар ч хор нөлөөгүй гэдгийг баталсны дараа Хятадын, Энэтхэгийн үнэгүй вакцин хийх шийдвэрээ олон түмэнд тайлагнахыг хүсч байна.

    Oyungerel (59.153.87.29)

    2021-02-09

    Yg unen oorsddoo ehleed hiichhed daraa ni ard tumendee hiih heregtei

  • (122.201.24.19)

    2021-02-09

    Arai abch tenegteh yum bish biz hytad bolhezeed manaihiig uusgah gej boddog uls oros bol manaihiig hebeer ni bailgaj umnud hilee taiban bailgah zorilgotoi uusaj muhuhuu hilshin baisan deer uu

  • Зочин (64.119.26.106)

    2021-02-09

    Хятадаас вакцин авбал танай зг ийг унагана. Хийлгэх хүн байхгүй. Арай авна гээгүй биз дээ. Нууцаар аваад нууцаар хийгээд хорлон сүйтгэх ажиллагаа явуулчих вий дээ гэж айж байна

    2021-02-09

    Muu lalaruud doromjilj hanahguinee oyunerdenee ard tumniig bitgii basaarai chi ard tenguigeer hench bish nowsh shuu