Дэд Ерөнхийлөгч зургаан шүүгчийн аминд хүрчээ

Иракийн дээд шүүхийн зөвлөл дэд Ерөнхийлөгч Тарик Хашемийг зургаан шүүгчийн үхэлд буруутай болохыг тогтоожээ. Т.Хашемигаас гадна түүний бие хамгаалагчдыг мөн энэ хэрэгт холбоотой болохыг тогтоосон байна. Т.Хашеми шүүгч нараас гадна олон гэмт хэрэг түүний дотор хүний амь хөнөөх нэлээд хэдэн захиалга өгч байжээ. 
Иракийн дээд шүүхийн зөвлөл дэд Ерөнхийлөгч Тарик Хашемийг зургаан шүүгчийн үхэлд буруутай болохыг тогтоожээ. Т.Хашемигаас гадна түүний бие хамгаалагчдыг мөн энэ хэрэгт холбоотой болохыг тогтоосон байна. Т.Хашеми шүүгч нараас гадна олон гэмт хэрэг түүний дотор хүний амь хөнөөх нэлээд хэдэн захиалга өгч байжээ. Тэрбээр Иракийн өнөөгийн удирдлагуудын цөөнх суннитууд дотроо хамгийн нөлөөтэй нэгэн байжээ. Түүнийг шүүх хурал өнөөдөр эхлэх бөгөөд эчнээгээр шүүх аж. Учир нь тэрбээр өнгөрөгч оны арванхоёрдугаар сард нийслэл Багдадаас зугтжээ. Гэсэн ч Иракийн курдистан Ерөнхийлөгч Жалал Талабани болон шиит Ерөнхий сайд Нури аль-Малики нартай удаа дараа уулзаж байжээ. Т.Хашеми дотоодын хямралд Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийг буруутгадаг бөгөөд өөрийнх нь гарт бүх хүч төвлөрвөл хүчирхийлэл, терроризм, ядуурлыг бууруулж чадна гэж мэдэгддэг байна.
www.unen.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)