“Infiniti”-ийг Хятадад үйлдвэрлэнэ

Японы алдарт “Nissan” корпораци өөрийн үйлдвэрийг Хятадад байгуулахаар болсон гэж тус компанийн орлогч захирал Энди Палмер мэдээллээ. 
Японы алдарт “Nissan” корпораци өөрийн үйлдвэрийг Хятадад байгуулахаар болсон гэж тус компанийн орлогч захирал Энди Палмер мэдээллээ. Үйлдвэр баригдаж дууссанаар буюу 2014 оноос эхэлж Хятад уг загварын автомашинуудыг үйлдвэрлэх юм байна. Ингэснээр Японы тансаг зэрэглэлийн автомашин анх удаа гадаад үйлдвэрлэгдэх аж. Компанийн удирдлагуудын үзэж буйгаар Хятад дэлхийн автомашины хамгийн том зах. “Тиймээс энд үйлдвэрээ байгуулах ёстой” гэж мэдэгдэв. Компанийнхан 2016 он гэхэд Хятад дахь үйлдвэрээрээ дамжуулан 500 мянган “Infiniti” худалдахаар төлөвлөжээ. Хятадын автомашины худалдаа жилээс жилд өсч байгаа аж. Өөрөөр хэлбэл тус улсын иргэдээс гадна гадаадын иргэд Хятадаас автомашин худалдаж авах нь ихэсчээ. 2010 онд Хятадын автомашины худалдаа 35 хувиар өсч өнгөрөгч 2011 онд ердөө 2.5 хувиар өссөн байна. Харин энэ онд таван хувиар өсөх тооцоо гарчээ.
www.unen.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)