ХӨСҮТ: Шинээр 54 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2174 боллоо

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ.

ХӨСҮТ-ийн  албаны дарга Ж.Байгалмаагийн мэдээлснээр, хоёрдугаар сарын 10-нд нийт 25245 хүнд шинжилгээ хийхэд  54  хүнээс коронавирус илэрчээ. Эдгээр халдвар нь Улаанбаатар хотоос илэрсэн бөгөөд өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байна.

Ингэснээр дотоодын халдварын тохиолдол 1584 болсон. Хоногийн хугацаанд 73 хувь нь хүн эдгэрч гарсан байна.  Коронавирусийн халдвар авсны улмаас 577 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нэг хүний биеийн байдал маш хүнд, хоёр хүн хүнд байна гэлээ. 

Халдвар авсан эрүүл мэндийн  ажилтны тоог танилцуулбал, ХӨСҮТ-32, Цэргийн төв эмнэлэг-17, Сэлэнгэ аймагт-19, Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27, Говьсүмбэр аймагт-2, ХСҮТ-5 ажилтан өвчилж, "Амгалан" амаржих газарт 1 ажилтан өнгөрсөн хугацаанд халдвар авч тусгаарлагдан эмчлүүлж буй юм.

ЭМЯ-ны зүгээс цагаан сарын үеэр айл хэсэлгүй гэртээ байж, шинжилгээндээ хамрагдах, цар тахлыг хамтын хүчээр давж гарахыг уриалж байна. Түүнчлэн эмнэлэгт хандах зайлшгүй шаардлагатай болсон тохиолдолд аль болох ганцаараа явж, түргэн тусламжид хандахыг анхаарууллаа. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай