30468  хүнд шинжилгээ хийхэд 40 хүнээс коронавирус илэрчээ

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн 24 цагийн дотор 30468  хүнд шинжилгээ хийхэд 40 хүнээс коронавирус илэрчээ. Шинэ тохиолдлын 39 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн дотоодын халдвар бол нэг нь Токиогийн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэн байгаа юм.  

Харин батлагдсан 39 тохиолдол нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал, тусгаарлалтад байсан иргэдээс илэрчээ. Одоогоор 582 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 494 нь хөнгөн, хүндэвтэр 84, биеийн байдал нь хүнд 3 хүн байна. Сүүлийн 24 цагт 22 хүн эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 1640 боллоо.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,247 болсон бол үүнээс 1,640 нь эдгэрчээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай