Нийслэлийн хэмжээнд 600 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

  Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улаанбаатар хүрээний  Онцгой байдлын байгууллагын 600 гаруй алба хаагч  178 цэг, байршилд үүрэг гүйцэтгэж байна.

Алба хаагчид авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штаб, “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ болон халдвар хамгааллын дэглэмийг сахиуланажиллаж байгаа юм.

   Мөн  иргэдэд  автомашины чанга яригчаар коронавируст халдвараас сэргийлэх зөвлөгөө мэдээллийг хүргэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)