Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины эхний тунг тариулж, ард түмнээ уриална гэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д вакциныг хүлээн авахтай холбогдуулан бэлэн байдалтай танилцлаа. Энэ үеэр тэрбээр "Коронавирусийн эсрэг вакцин татаж авах ажлыг үндсэндээ өнөөдөр эхлүүлнэ. Вакцин Монголд ирэхэд хадгалах хөлдөөгч, бусад зүйлтэй танилцана. Бэлэн болсон гэж үзвэл энэ долоо хоногт вакцинаа татах ажлыг хөөцөлдөнө.

Тэгэхээр “Нэг хаалга, нэг шинжилгээ”-г дуусгах үеэр вакцинжуулалт яаралтай хийх шаардлагатай. Хамгийн эхний тунг Ерөнхий сайд миний бие өөртөө тариулж, нийт ард иргэдээ вакциндаа товлолын дагуу идэвхтэй хамрагдахыг уриалах юм" гэлээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Zochin (64.119.21.102)

    2021-02-16

    Oyun -Erdene kalits glyukonot tariulna biz.

  • Иргэн (103.57.92.95)

    2021-02-16

    Мэдээж ОюунЭрдэнэд найдвартайг нь л хийнэ биз дээ.