Гадаадаас ирсэн иргэдийг 10-аас илүү хоног тусгаарлахгүй байх чиглэл өгчээ
- 2021-02-16
- Нийгэм
- 1

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан гадаад улсаас тусгай нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацааг арав хоногоос хэтрүүлэхгүй байх чиглэлийг өгчээ.
Тусгаарлалтын хугацааг багасгаснаар байрны хүрэлцээ нэмэгдэж, тусгай нислэгийн тоог нэмэх боломжтой болно гэж үзэж байгаа аж. УОК-оос хоёрдугаар сард нэмэлтээр хоёр тусгай нислэг хийхээр төлөвлөж байгаа бол ирэх сард нислэгийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Тухайлбал өмнөх саруудад явуулсан тусгай нислэгийн тоог гурав дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэв. Сүүлийн хоёр сарын хугацаанд сард дунджаар тав орчим тусгай нислэгийг хийсэн байна.

Сэтгэгдэл (1)
Kenchbish (203.91.115.47)
Энэ 10 хоног гэдэг чинь харин халдвар гараагүй орон нутгийн хүүхдүүд танхимаар хичээлэлхээс эрсдэлтэй биш үү? 10 хоногийн дараа гэрийн тусгаарлалтад гараад халдвар илэрвэл шадар хариуцах уу? Ер байр суурь илэрхийлж.чиглэл өгч ажиллахыг хэрхэн ойлгох вэ? Зөвлөх бус шийдвэр гаргэх "сайд" биз дээ