Н.Төмөрхүүгийн эзгүйд дэд дарга нар нь архидаж, зодолджээ

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирал Н.Төмөрхүү тэргүүтэй хүмүүс ажлын байрандаа архи ууж, зодолдсон гэх асуудал үүссэн. Үүний улмаас ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тушаал гаргаж, ХААДС-гийн захирал Н.Төмөрхүүг ажлаас нь чөлөөлөхөөр болсон билээ. Тэгвэл ажлын байранд архи уусан гэх үйл явдал болох үед ХААДС-гийн дарга Н.Төмөрхүү байгаагүй аж. 

Тэрбээр болсон үйл явдлын талаар “Хариуцлага тооцож байгааг хүлээж авна. Миний удирдаж байсан байгууллагын ажилчид алдаа гаргасан учраас би хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Гэхдээ нэг зүйлийг тайлбарлаж ойлгуулахгүй бол болохгүй нь. Хэрэг явдал өрнөх үед манай ажилчид л ажлын байран дээрээ байсан.  Онцгой дэглэмийн үед төрийн байгууллагын ажилчдын тодорхой хувь нь ажиллах ёстой Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу цагаан сарын өмнө тушаал гаргаж санхүүгийн тайлан болон тариа будааны тооллоготой холбоотойгоор шинийн 3-наас 6-ныг хүртэлх хугацаанд санхүүгийн албаныхан ажиллаж тайлан тооцооны асуудлаа цэгцлэх үүрэг өгсөн.

Санхүүгийн албаныхан ажиллаж байхад дэд захирал болон бусад нэр бүхий хүмүүс очиж ажлын байран дээр архидаж танхайрсан байгаа нь төрийн албан ёс зүйг зөрчсөн үйлдэл болоод байна.” хэмээлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • RS (202.9.40.32)

    2021-02-17

    үргэлжлэл-цэвэр мэрэгжилийн байх салбар чинь хөдөө аж ахуй яам юм шүү.Эрх хүүхдүүдийн тоглоомын газар биш.Ерөнхий сайд та юу харж байна вэ?Өвчин зовлонтой хэцүү үед хаврын тариалалт төл хүлээн авах гээд архи уух нь битгий хэл завгүй бодож сэтгэж ажиллаж байх ёстой биш үү. Бид энэ яамнаас олигтой юм хүлээхгүй байна Одоо болтол тариаланчидийн урамшуулалыг олгоогүй байна. Хуультай шүү.Манай холбоо тариаланчид малчидынхаа төлөө үнэнийг хэлж шудрагыг барьж тууштай ажиллах болно үгүй мөн завтай улс Сайд нь огцрох хэрэгтэй Хүрэл сүх харж байгаа шүү. • Хариу бичих • Шэйрлэх 202.9.40.32RS • Дөнгөж сая Энэ сан тариаланчидийнхаа аминд ордог итгэж хамтран ажилладаг сан байлаа.Ойрын жилүүдэд төрөл арилжих шиг болж архи ашиг хөөцөлдсөн тариаланчидийнхаа махыг иддэг чөтгөр болж хувирсан.Дарга нь Үнэнбат гэдэг нөхөр байсан Дунд говийн баян Наранхүүгийндүү нь ямар өөдтэй монголын төлөө юу хийх билээ дээ ойлгомтой.Тэгсэн бүр сонин юм болов. Үнэнбат гуай дэвшээд яамны тариалангын газарын дарга болов.Мэрэгжилийн биштуршлагагүй эд нар ер нь улсад өштэй юмуу тариланчидад өштэй юм уу? Бодлогыг нь барьж байгаа нөхөдүүд Сайд нь ч мэрэгжилийн биш. Яам нь