Цунамид өртсөн мотоцикл эзэндээ эргэн очно

Канадын нэгэн эр өнгөрсөн жил Японд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаасдалайн түрлэгээр авч одогдсон мотоциклыг төрөлх нутгаасаа олжээ.

Канадын нэгэн эр өнгөрсөн жил Японд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаасдалайн түрлэгээр авч одогдсон мотоциклыг төрөлх нутгаасаа олжээ. Тэрээр уг “олдвор”-оо үнэ төлбөргүйгээр засч янзлан, Япон эзэнд нь буцаан өгөхөөр шийдсэн байна. 
Петер Марк гэгч тэрээрХарли Дэвидсон компаний бүтээл тус мотоциклыг өнгөрсөн сард Японоос 6500 км-т орших Бритиш Колумбиагийн далайн эрэг дээр хөвж явахад нь олсон бөгөөд тээврийн хэрэгсэл дээрхи тусгай зөвшөөрлийн пайз түүнд эзнийг нь тодруулахад тусалсан гэнэ.
Мотоциклын эзэн өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-нд байгалийн гамшигт нэрвэгдсэн Мияаги мужийн далайн эргийн ойролцоо амьдардаг байсан, 29 настай Икүо Ёкояама гэгч байсан бөгөөд тэр нэгэн хар өдөр гэр бүлийн гурван гишүүнээ харамсалтайгаар алдаж, орон гэргүй болсон аж.
Марк “Харли Дэвидсон”-ыг засч дуусангуутаа хайртай эзэнд нь буцаан өгөх юм байна.

О.Удвал 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)