Хан-Уул дүүргийн “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд хамрагдах иргэдийн анхааралд!

“Явуулын шинжилгээний 127 баг” 09:18:00 цагийн хооронд дүүргийн нийт 18 хороо буюу /1,2,3,4,6,7,8,9,10,11,12,13,14,16,17,18,20,21/ дүгээр хороодын “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдаагүй өрхийн нэг иргэнээс шинжилгээг байрныхан гадна очиж авна.

Мөн алслагдсан бүсийн 12,13,14 дүгээр хороонд тус бүр шинжилгээний суурин 1 цэг, явуулын 1 баг шинжилгээ авна.

Үүнд:

-12 дугаар хороо: суурин цэг 10-р сургууль, явуулын 1 баг

-13 дугаар хороо: /26 дугаар сургууль, явуулын 1 баг

-14 дүгээр хороо: 165 дугаар цэцэрлэг, явуулын 1 баг тус тус шинжилгээ авна.

Иймд тус хороодын иргэд Та бүхэн халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан, гэрийнхээ гадна “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд идэвхтэй хамрагдана уу.

ЖИЧ: “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд өмнө хамрагдсан өрхийн иргэд дахиад шинжилгээнд хамрагдахгүй!!

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)