ХӨСҮТ: Шинээр 58 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2551 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 18-нд нийт 47110 хүнд шинжилгээ хийхэд 58 хүнээс коронавирус илэрлээ.

Үүний 10 нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр бусад нь өмнө нь батлагдсан тохиолдлын хавьтал байна. "Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр илэрсэн 10 тохиолдлын хоёр нь анхны тохиолдол, бусад нь өмнө нь батлагдсан хүмүүсийн хавьтал байгаа юм. Бусад аймагт халдвар илрээгүй. 

Улаанбаатарт голомтлон тархсан халдварын тохиолдол 1712 тохиолдол бүртгэгдсэн.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 17 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.  Улсын хэмжээнд нийт 2551 тохиолдол батлагдсанаас 1819 нь эдгэрсэн. 

Одоогоор нийт 717 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал маш хүнд байна.

"Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр нийт 47 тохиолдол илрээд байна" гэлээ. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай