Д.Нямхүү өөрийг нь үүрэгт ажлаас нь чөлөөлснийг зөвшөөрөлгүй шүүхэд нэхэмжлэл гаражээ

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг нэгдүгээр сарын 21-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Түүнийг ажлаас нь чөлөөлсөн шалтгаан нь нэгдүгээр сарын 19-ний орой "Өргөө" төрөх газарт амаржсан, коронавирусний халдвартай эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халаадтай нь машинд суулгасанд иргэд ихэд бухимдаж, Засгийн газар огцорч, тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцсонтой холбоотой юм.  Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд ноцтой алдаа гаргаж өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг зөрчсөн гэж үзэж байгаа юм.

Харин Д.Нямхүү өөрийг нь үүрэгт ажлаас нь чөлөөлснийг зөвшөөрөлгүй шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хэлэлцээд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Д.Нямхүү нь үүрэгт ажилдаа эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (39.154.227.117)

    2021-02-20

    Ene nymhvv geed bga hvn yu hiicheed yun tsalin yriad bgan ter eh hvvhdiig awj ywaa vido bichleg bvr ulas damnaad tsatsagdaad bhad tsalin enter geed yriad suuj bdag mungul olj baiwal yu hiisnch hamaagvi gej bnuu