ЭМЯ: Шинээр 35 тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тоо 2586 боллоо

Улсын онцгой комиссын зүгээс коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өчигдөр мэдээлэл хийснээс хойш нийтдээ 44503 хүнийш PCR шинжилгээний хариу гарчээ. Үүний 35-аас нь коронавирус илэрсэн бөгөөд бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ.

Бүртгэгдсэн 35 тохиолдлын долоо нь "Нэг хаалга, нэг шинжилгээ"-ний хүрээнд, бусад нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлууд байжээ.

Эдгээр тохиолдол нь Баянгол дүүргийн гурав, тав, ес, 12, 25, Хан-Уул дүүргийн хоёр, дөрөв, ес, 21, 18, Баянзүрх дүүргийн 26, Сүхбаатар дүүргийн 18, Сонгинохайрхан дүүргийн, зургаа, долоо, 18, 31, 39, хоёр, зургаа, 12 дугаар хороонд харьяалагдах иргэдээс илэрсэн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 27 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарчээ. Одоогийн байдлаар 725 хүн коронавирусийн халдвараа эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсийн нэгийнх нь бие маш хүнд, тав нь хүнд, 86 нь хүндэвтэр гэсэн оноштойгоор эмлэгдэж байгаа ажээ. 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай