ХӨСҮТ: Шинээр 52 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2638 боллоо

УОК, ЭМЯ-наас коронавируст цар тахлын цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн дотор улсын хэмжээнд 44018 хүнд ПСР шинжилгээ хийхэд 52 хүнээс коронавирус илэрчээ. 52 тохиолдлын 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" аяны хүрээнд илэрсэн байна.

Энэ 24-ийн 15 нь анхны шинжилгээгээр, ес нь батлагдсан тохиолдлын хавьтлууд байжээ. Батлагдсан тохиолдлуудыг дүүргээр харуулбал, СХД 8, СБД 3, ЧД 13, БГД 11, БЗД 5, ХУД 12 тохиолдол нэмж илэрсэн байна. Нийтдээ "Нэг хаалга-Нэг шинжилгээ" аяны хүрээнд 78 тохиолдол илэрчээ.

Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2638, эдгэрсэн 1664, эдгэрэлтийн хувь 70,8 хувьтай байна гэж ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)