ЭМЯ: 55 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 2693 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар уламжлал ёсоор 11,00 цагийн хэвлэлийн бага хурал боллоо. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 21-нд нийт 36903 хүнд шинжилгээ хийхэд 55 хүнээс коронавирус илэрлээ.

Үүний 24  тохиолдол нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр илэрсэн. Үүнээс 9 нь анхны шинжилгээгээр, 15 нь батлагдсан тохиолдлын хавьтал байна. "Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр илэрсэн нийт 102 тохиолдлын 50 нь анхны тохиолдлууд, 52 нь батлагдсан хүмүүсийн хавьтал байгаа юм.

Бусад тохиолдол нь голомтод халдвараас батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхны болон давтан шинжилгээгээр илэрсэн байна. Улаанбаатар хотын хэмжээнд нэмж халдвар бүртгэгдээгүй. голомтлон тархсан халдварын тохиолдол 2693 тохиолдол бүртгэгдсэн. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 47  хүн эдгэрч эмнэлгээс гарсан.  Улсын хэмжээнд нийт 2693 тохиолдол батлагдсанаас 1933 нь буюу 78,3 хувь нь эдгэрсэн байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай