Чөлөөт тамирчид Финландыг зорилоо
- 2012-05-02
- Спорт
- 0
Дэлхийн хүн төрөлхтний спортын их наадам Лондон¬гийн зуны XXX олимп эхлэхэд 90, паралимпийн зуны XIV наадам эхлэхэд 143 хоног үлдээд байгаа билээ. Олим¬пийн эрхийн төлөөх тэмц¬ээ¬нүүд ерөнхийдөө шувтарч зарим спортын төрлүүд эрх ав¬сан тамирчдаа албан ёсоор зарлалаа.

Дэлхийн хүн төрөлхтний спортын их наадам Лондон¬гийн зуны XXX олимп эхлэхэд 90, паралимпийн зуны XIV наадам эхлэхэд 143 хоног үлдээд байгаа билээ. Олим¬пийн эрхийн төлөөх тэмц¬ээ¬нүүд ерөнхийдөө шувтарч зарим спортын төрлүүд эрх ав¬сан тамирчдаа албан ёсоор зарлалаа. Манай та¬мирч¬дын хувьд олимпийн эрхийг нэмж авах боломж Финланд ул¬сад болох чөлөөт бөхийн тэмцээнээс гадна эмэг¬тэй ширэн бээ¬лийт¬нүү¬дийн тулааны үеэр олдох магадлалтай байгаа. Мон¬го¬лын үн-дэс¬¬ний шигшээ багийн та¬мирч¬¬даас БНХАУ-ын Тайюань хотноо болсон чө¬лөөт бөхийн тэмцээнээс олим¬пийн наа¬дамд зодоглох дөр¬вөн эрх хүртээд байгаа. Ин¬гэс¬нээр өнөөд¬рийн байд¬лаар олим¬пийн 18, пара¬лим-пийн есөн эрх¬тэй бо¬лоод байна.
Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Финландын Вантана хотноо тавдугаар сарын 4-6-нд болох олим¬пийн эрхийн төлөөх тэмцээнд зодоглохоор мордсон. Уг тэмцээний (55 кг)-ын жинд гавьяат тамирчин Б.Наранбаатар, (60 кг) ОУХМ Г.Мандахнаран, (66 кг) Б.Бат¬зо¬риг, (84 кг) О.Үйтүмэн, (96 кг) Ч.Хүдэрбулга нар зодог¬ло¬хоор болжээ. Багийн ахлаг-чаар МЧБХ-ны дэд ерөн¬хий¬лөгч Х.Баттуул томилогдсон байна. Ерөн¬¬хий дасгал¬жуу¬лаг¬чаар А.Цэдэнсодном, дас¬га묬¬жуу¬лаг¬чаар Б.Баяраа, Б.Бат-баяр, ба¬гийн эмчээр Ч.Насанбат нар ажиллах юм. Түүнчлэн олимпийн зэрэг¬лэ¬лийн шүүгч Б.Төмөрбаатар шүүгчээр ажил¬лах аж.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)