Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусийн эсрэг вакцин тариуллаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 11:30 цагт Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын ажлыг эхлүүлж, “Асртазенека” вакцины анхны тунг хийлгэлээ.

Хоёрдугаар сарын 23-ны өдөр буюу өнөөдрөөс шинэ коронавирусийн вакцинжуулалт эхэлж байна. Вакцинжуулалтад хамгийн түрүүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамрагдаж байгаа юм. БНЭУ-аас буцалтгүй тусламжаар ирсэн 150 мянган хүн тун Астразенека вакциныг өчигдөр хүлээн авсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтад нэгдүгээрт орох бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд хоёрдугаарт хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриалах юм.

Эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид хийлгэнэ.

Дашрамд Монгол Улс ОХУ-ын "Спутник-V", БНХАУ-ын "Синофарм", Их Британийн "Асртазенека", АНУ-ын "Файзер" вакциныг хүлээн авч хүн амаа дархлаажуулахаар хадгалах горим, хүйтэн хэлхээний төхөөрөмжийг бэлтгээд байгаа билээ. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (64.119.22.192)

    2021-02-23

    Почти все американцы растут только после тридцатилетнего возраста и достигают рост выше двух метров. Самые богатые пять учёные-бизнесмэны земли живут в сиэттле, в штате вашингтон, в сша. Эти пять учёные посылают ген американцев на новую обытаемую планету которая находится 343 солнечных систем от земли при помощи анти-гравитационной техники.