"Нэхүүл нам бус залуусын хөдөлгөөн"-өөс шүүгчдийг огцрохыг шаардаж жагслаа

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нарын таван хүн биеэ үнэлэгч авсан гэх бичлэг өнгөрсөн амралтын өдөр олон нийтэд ил болсон. Уг бичлэгтэй холбогдуулан "Нэхүүл" нам бус залуусын хөдөлгөөнийхөн шүүгч нарыг огцрохыг шаардан жагсаж байна.

Нэр бүхий шүүгч нар хууль бусаар биеэ үнэлэлт зохион байгуулсан гэх хэрэгт цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 12.6.1-д заасны дагуу хууль бусаар биеэ үнэлэлт зохион байгуулсан гэдгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтайгаар прокурорт саналаа хүргүүлсэн. Шалгалтын явцад бичлэгт дүрс нь гарсан хоёр эмэгтэйн дансанд мөнгө орсон нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

"Нэхүүл нам бус залуусын хөдөлгөөн"-нөөс хэдэн жилийн өмнөөс шударга бус шүүхийг эсэргүүцсэн хөдөлгөөнийг хийж байсан. Тэгвэл дээрх шүүгч нарын ёс бус үйлдлийг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулж, шүүгч нарыг огцрохыг шаардсан бичгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт хүлээлгэн өгсөн байна.

Иргэн Б.Батсүх “Шүүхийн ёс зүйн хорооны дарга нь шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, Д.Отгонбаатар нартай холбоотой гомдол ирээгүй учир хариуцлага тооцох боломжгүй гэсэн. Энэ бол ёс зүйгүй шүүгч нараа шүүхийн байгууллага өмөөрч буй хэрэг юм. Ард түмэн шударга шүүх, шүүхийн шинэчлэлийг шаардаж байна” гэв.

"Нэхүүл нам бус залуусын хөдөлгөөн"-ий гишүүн Б.Сэргэлэнбаатар “Шүүхийн ёс зүйн хорооны дарга ямар ч хариуцлага тооцохгүй хэмээн мэдэгдсэн. Хэн нэгэн гомдол гарахгүй байвал бид нар хариуцлага тооцох боломжгүй гэх яриаг хэвлэлд өгсөн. Энэ дагуу манай хөдөлгөөнөөс шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан. Шүүгч, өмгөөлөгч, АТГ-ын хүмүүс бие биенээсээ хараат байх ёстой хүмүүс гэтэл хорио цээрийн үед архидан согтуурсан, биеэ үнэлэгч авсан гэх мэт хэрэг зөрчил гаргаад байхад шүүхийн байгууллага нь хариуцлага тооцох боломжгүй гэж хэлж болохгүй” гэлээ.

 Б.Хандмаа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • зочин (66.181.179.106)

    2021-02-23

    энэ одоо хэн вэ? Монгол оронд өвчин вирус гараад олон түмэн орлого муу байхад хэцүүхэн байхад ,гадаадад зугаалж холын орны төлөө тэмцэнэ гэнэ үү? сэжигийн новш луйварчин элбэгдорж ,Монголын Ард түмнээс луйвардаж авсан мөнгө,хөрөнгөө өгөөд шорондоо ороо новшоо,,, "Мяьмарчуууд эрх чөлөөтэй байх ёстой" хэмээн тодотгосон түүний хэлсэн үгэнд “Намайг Ц.Элбэгдорж гэдэг. Би та бүхэнтэй Монголоос ярьж байна. Эрх чөлөөний төлөөх энэ тэмцэлд та бүхэн ганцаараа биш...Мьянмарын хүндэт найзууд минь. Та бүхэнд хэлэх нэгэн захиас байна. Эрх чөлөөний төлөөх тэмцэлд бүү бууж өгөөрэй. Эрх чөлөөтэй болон эрх чөлөөгүй хэдэн тэрбум хүн та бүхнийг харж байна. Цэргийн хунта дэглэм хууль ёсны хийгээд ёс суртахууны эрх мэдлээ алдсан гэдгийг дэлхий ертөнц мэднэ...Монголчууд сүүн цагаан сацал өргөн та бүхэнд эрх чөлөөгөө хамгаалж, эрх чөлөөндөө хүрэхийг хүсэж байна” гэжээ.

  • зочин (66.181.179.106)

    2021-02-23

    Ард Түмэн: З,Энхболдийн хэлсэн үгийг сайн унш даа ,Ардчилсан Нам гэдэг чинь Монголчуудын нам биш Англи нам тэдний хууль дүрмээр явдаг ,хөлсний боолуудын нам юм байна шүү дээ?????Дүрмийн дагуу ялагдсан АН-ын дарга нараа л солих болохоос, дүрмээ өөрчилж болохгүй. АН сайн дүрэмтэй, бараг л Английн Консерватив намын дүрмийн орчуулга юм. Хэд хэдэн газар монголчилсон болохоос биш 100 гаран жилийн түүхтэй Консерватив намын дүрэм юм. Сайн ажилладаг, сонгуульд ялдаг дүрэмтэй учраас тус намын дүрмийг 2017 онд орчуулж авсан. Энэ дүрмээр намын гишүүд нь бүх шатны намын даргаа сонгодог юм. гэж Шууд ,мн сайтад ярилцлага өгч дээ

  • зочин (66.181.179.106)

    2021-02-23

    Ард Түмэн: З,Энхболдийн хэлсэн үгийг сайн унш даа ,Ардчилсан Нам гэдэг чинь Монголчуудын нам биш Англи нам тэдний хууль дүрмээр явдаг ,хөлсний боолуудын нам юм байна шүү дээ?????Дүрмийн дагуу ялагдсан АН-ын дарга нараа л солих болохоос, дүрмээ өөрчилж болохгүй. АН сайн дүрэмтэй, бараг л Английн Консерватив намын дүрмийн орчуулга юм. Хэд хэдэн газар монголчилсон болохоос биш 100 гаран жилийн түүхтэй Консерватив намын дүрэм юм. Сайн ажилладаг, сонгуульд ялдаг дүрэмтэй учраас тус намын дүрмийг 2017 онд орчуулж авсан. Энэ дүрмээр намын гишүүд нь бүх шатны намын даргаа сонгодог юм. гэж Шууд ,мн сайтад ярилцлага өгч дээ