Гудамж зам талбайн эвдэрч хэмхэрсэн хайс хашлага, замын тэмдэг тэмдэглэгээг засаж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дотоод хяналтын хэлтсээс явуулж буй үзлэгээр нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн эвдэрч хэмхэрсэн хайс хашлага, замын тэмдэг тэмдэглэгээг засаж сэлбэх, янзалж тэгшлэх ажлыг УБЗЗАГ ОНӨААТҮГ-аар тогтмол гүйцэтгэж байна.

Өчигдрийн байдлаар л гэхэд Богд уулын арын зам дагуу 3 байршилд туузан хашлага нийт 8м урттай хэсэг газар хазайж, эвдэрч хэмхэрсэн байсныг засварлаж хэвийн болгожээ.

Өнөөдөр үргэлжлүүлэн засах байршил тоо хэмжээг гаргаж Маршалын гүүрнээс зүүн тийш замын хойд талдаа 3 байршилд 5 туузан хайс засахаар төлөвлөж байна.

Мөн Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр буюу Эрхүүгийн гудамж, Бээжингийн гудамжны уулзварын хойд талд ашиглагдахгүй, өнгө үзэмжгүй 5ш блокон хашлагыг авч, талбайг цэвэрлэлээ.

Улаанбаатар хотын ажлын алба

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (64.119.17.72)

    2021-02-26

    Бусдын буруугаас учирсан хохирлыг нөхөн төлүүлж төр биш тэр эвдсэн этгээдээр засуулчих л даа мөнгө угаах арга болж харагдаад байна.

  • Иргэн (66.181.185.118)

    2021-02-25

    Энх тайваны гүүрэн доогуур гардаг явган хүний зам хэт налуу тул замын голоор тавиад байсан нөгөө шар хайснаас хоёрыг тавиж(сайтар бэхлэж) өгнө үү!