ЭМЯ: 30 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 2831 боллоо
- 2021-02-26
- Нийгэм
- 0
Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 25-нд нийт 9927 хүнд шинжилгээ хийхэд 30 хүнээс коронавирус илэрлээ.
Үүний 16 тохиолдол нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтал байна. Бусад тохиолдол нь голомтод халдвараас батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхны болон давтан шинжилгээгээр илэрсэн байна.
Улаанбаатар хотын хэмжээнд голомтлон тархсан халдвар 1989 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд 53 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Улсын хэмжээнд нийт 2831 тохиолдол батлагдсанаас 2150 нь буюу 76 хувь нь эдгэрсэн байна.

