Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Куба, Унгар улсуудын элчин сайд нарыг хүлээн авч уулзав
- 2021-02-26
- Улс төр
- 0

Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхий сайд Мануэль Марреро Круз баяр хүргэж, амжилт хүссэн мэндчилгээг Элчин сайд уламжиллаа. Цар тахлын нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгч, оны эцэс гэхэд 100 сая тун вакцин үйлдвэрлэн нийт хүн амаа дархлаажуулж, үлдсэн хэсгийг нь гадаадын улсуудад нийлүүлэхээр төлөвлөж байгааг хэлэв.
Харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа Ерөнхий сайд илэрхийлж, Ерөнхий сайд Мануэль Марреро Круз-д мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв. Өндөр, дээд түвшний айлчлал харилцаанд чухал ач холбогдолтой гэж үздэгээ тэмдэглэв. Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэх хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Найрамдлын төгөл” байгуулж, “Монголын нууц товчоо”-г испани хэлээр дахин хэвлүүлэн, сэтгүүл, телевизийн хэд хэдэн тусгай дугаар гаргасныг дурдав.
Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, гадаад харилцаа, хууль зүй, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, анагаах ухаан, биотехнологи, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Дараа нь Монголч эрдэмтэн хүн Элчин сайдаар ажиллаж буйд Ерөнхий сайд баяртай байгаагаа илэрхийлж, цар тахлын эсрэг хийж авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, вакцинжуулалт зэргийн талаар товч мэдээлэл өгөв. “Эүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд Борбала Обрушански илэрхийллээ.

Уулзалтаар худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, боловсрол, соёл, түүний дотор түүхэн цуврал кино бүтээх зэргээр хамтран ажиллах талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)