“Sony” 10 мянган ажилтнаа цомхотгоно
- 2012-05-03
- Дэлхий
- 0
1966 онд 22 ажилчинтай үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Sony” корпораци өнгөрөгч хугацаанд Японы төдийгүй дэлхийн хэмжээний том компани болж чадсан билээ. 

1966 онд 22 ажилчинтай үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Sony” корпораци өнгөрөгч хугацаанд Японы төдийгүй дэлхийн хэмжээний том компани болж чадсан билээ.
Гэвч тус компани гуравдугаар сарын тайландаа зургаан тэрбум 400 сая ам.доллар буюу “Sony”-ийн түүхэнд хамгийн өндөр алдагдалтай ажилласнаа зарласан юм.
Харин өнгөрсөн сарын эхээр шинэ захирлаар томилогдсон Хирари Казүо компаниа өөрчилж, орлогыг нь таван хувиар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллахаа мэдэгдлээ.
Мөн боловсон хүчний зарлагыг багасгаж корпорацийн үндсэн өртөгт өөрчлөлт оруулж 10 мянган ажилтнаа цомхотгох аж.
Тус корпораци одоогийн байдлаар 160 мянган ажилчинтай юм байна. Сүүлийн найман жилийн турш алдагдалтай ажилласны 9.2 хувийг “Sony” зурагт эзэлж байгаа гэнэ. Apple, “Samsung” зэрэг өрсөлдөгч компанийн гаргасан хямд үнэ, шинэ бүтээгдэхүүн нь “Sony” корпорацийн алдагдалд том нөлөө үзүүлсэн гэж тэд үзэж байна.
Бүтээлч, шинэлэг санаа бүхий цоо шинэ бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж, хэрэглэгчдээ эргүүлж татна гэдэгтээ итгэлтэй байгаагаа корпорацийн шинэ захирал мэдэгдэв.
Б.ПҮРЭВ-ЭРДЭНЭ
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)