НҮБ Судан, Өмнөд Суданыг тэмцлээ зогсоохыг шаардав

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Судан, Өмнөд Суданыг нэн даруй тэмцлээ зогсоож, хоёр орны цэргийн хүчнийхнийг тусгаар улсыг хилийг зөвшөөрөлгүйгээр нэвтрэхгүй байхыг тушаасан шийдвэрийг гаргалаа.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Судан, Өмнөд Суданыг нэн даруй тэмцлээ зогсоож, хоёр орны цэргийн хүчнийхнийг тусгаар улсыг хилийг зөвшөөрөлгүйгээр нэвтрэхгүй байхыг тушаасан шийдвэрийг гаргалаа.
Тус шийдвэрийг өчигдөр хэлэлцэн баталсан бөгөөд Судан, Өмнөд Судан улс газрын тосны нөөц бүхий газраас үүдэн хоорондын хилийг хууль бусаар нэвтэрч, улмаар зөрчил, хүчирхийллийг бий болгож байгаа явдлыг буруутгасан байна.
Зөвлөлийн зүгээс хоёр долоо хоногийн дотор ямар нэгэн урьдач нөхцөлгүйгээр хэлэлцээрт хүрэхийг хүсчээ. Зөвлөлийн гишүүд тусгаар тогтнож, бие даасан улс болоод удаагүй байгаа хоёр орныг зөвлөлийн гаргасан шийдвэрийг зөрчихгүй байхыг хүссэн бөгөөд хэрэв хэрэгжүүлэхгүй аваас цаашид хатуу арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгдлээ.
О.Удвал 
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)