Засгийн газар: Монгол Улс хилээ нээхээр төлөвлөж байна

2021 оны 05 дугаар сарын 01-нээс хилээ нээхээр төлөвлөж, бэлтгэлээ хангаж эхэлсэн талаар Монгол Улсын  Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл хийв.

Тэрээр “Дотооддоо халдварын тоо нэмэгдэхгүй, дархлаажуулалт хэвийн үргэлжилж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага  халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж  чадвал хилээ нээхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Ажлын хэсэг баруун, зүүн бүсийн хилийн боомтуудад ажиллаж эрсдэлийн үнэлгээ хийсэн. 

Хил нээх нь дан ганц манай улсаас хамаарахгүй, бэлтгэлээ хангаж, тооцоо судалгаа гаргахаар ажиллаж байна. Хилийн орчимд халдвар хамгааллын нөхцөлийг сайжруулж эхэлсэн” гэлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Nike (212.95.5.133)

    2021-03-03

    Muu arsnuud hurdan hil nee lalruud