Ц.Туваан: С.Эрдэнэ АН-ын гишүүн биш болсон...

УИХ-ын гишүүн, Ардчилсан Намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан өнөөдөр /2021.03.05/ мэдээлэл хийлээ.  Энэ үеэрээ тэрээр :"УИХ-ын 2020 оны сонгуульд АН ялагдал хүлээсэн учраас удирдлагууд хариуцлагаа хүлээсэн.

 

Гэтэл  АН-ын дарга асан С.Эрдэнэ нь АН-ын гишүүн ч биш болчихсон атлаа намын дотоод зөрчлийг үүсгэж, МАН-тай хамтран АН-ыг Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд оролцуулахгүй байх ажлыг зохион байгуулж байна гэж би хардаж байна.

 

Би өчигдөр Ардчилсан намын ҮБХ-ны цахим хуралд оролцож, “АН-ын Дотоод сонгуулийн хорооноос 3 сарын 28-ны өдөр зарласан АН-ын даргын сонгууль  хэвээр үргэлжилнэ. Шаардлагатай гэж үзвэл АН дотор яваад байгаа хоёр тамгыг Үндсэн дүрмийн хороонд хүлээлгэн өгч, шинэ намын дарга сонгогдоход албан ёсоор хүлээлгэж өгнө гэж хэлсэн" гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.9.40.143)

    2021-03-05

    Энэ хөгийн амьтан дотоод зөрчлөө шийдвэрлэж чадахгүй гацаагаад бас гаднаас шалтгаан эрнэ. Дайсан нь МАН бололтой. С.Эрдэнэ Монгол хүн юм чинь Монголоосоо хаашаа гарах билээ. Заавал МАН-тай холбоод л ёстой хөгийн новш доо.Ухаан муутай мулгуу хог юмаа.