Япончууд сэтгэл санаагаар унажээ

Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газар олон нийтийн дунд явуулсан судалгаагаа өчигдөр нийтэллээ. Судалгаагаар насанд хүрсэн япон хүмүүсийн 23.4 хувь нь амиа хорлох тухай боддог болох нь тодорхой болжээ. 

Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газар олон нийтийн дунд явуулсан судалгаагаа өчигдөр нийтэллээ. Судалгаагаар насанд хүрсэн япон хүмүүсийн 23.4 хувь нь амиа хорлох тухай боддог болох нь тодорхой болжээ. 
Энэ нь 2008 онд явуулсан сүүлийн судалгаанаас 4.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Засгийн газрын хэрэг эрхлэх газар өнгөрөгч нэгдүгээр сард 20 болон түүнээс дээш насны 3000 хүнээс судалгаа авсан гэнэ. Тэдгээрээс 20-иод насныхан амиа хорлох тухай хамгийн их боддог байна. Өөрөөр хэлбэл судалгаанд хамрагдсан 20-иод насныхны 28.4 хувь нь “тийм” гэж хариулжээ. Харин хүйсийн хувьд эрчүүд эмэгтэйчүүдээ давамгайлсан байна. 
Судалгаанд хамрагдсан нийт эрчүүдийн 27.1, эмэгтэйчүүдийн 19.1 хувь нь энэ тухай боддож байсан аж. Иргэдийг сэтгэл санаагаар унагаж амиа хорлох тухай бодоход ажилгүйдэл, бага орлого, хувийн харилцаа, байгалийн гамшиг нөлөөлдөг гэсэн дүн гарчээ. 

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • hi (202.170.65.50)

    2012-05-03

    tegl l taarna