Н.Алтанхуяг АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлжээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлж, материалаа дотоод сонгуулийн хороондоо бүрдүүлж өгчээ. Энэ талаараа тэрээр цахим хуудастаа “Намынхаа гишүүдийн хүсэлт, шаардлагыг хүлээн авч Ардчилсан Намын даргын сонгуульд материалаа бүрдүүлж өглөө” гэж бичсэн байна.

Өнөөдөр АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид материалаа бүрдүүлж өгч дууссан бөгөөд 10 гаруй хүн нэрээ дэвшүүлсэн байна. Өмнө нь тус намын даргыг нийт гишүүдээрээ сонгуулахад таван хүн өрсөлдсөн бөгөөд тэднээс ийнхүү Н.Алтанхуяг дахин нэрээ дэвшүүлжээ.

Гэхдээ дотоод сонгуулийн хорооноос хэн хэнийг намын даргын сунгаанд оролцуулахыг эцэслэн шийдвэрлэх бололтой.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)