”Нутгаа дуурсгана” барилдааны хэсгийн барилдааны 5 өдөр

Нутгаа дуурсгана барилдааны хэсгийн барилдаан таван өдөр, өөрөөр хэлбэл таван тойрог барилдаж түүнээс зургаан дэвжээ шалгаран шигшээд барилдахаар үлдэж, мөн гурван дэвжээ 7-9-р байрын төлөө өрсөлдөх бөгөөд үлдсэн дэвжээд Луу жилийн тэргүүн дэвжээ барилдааныг орхихоор болж байна.

Нутгаа дуурсгана барилдааны хэсгийн барилдаан таван өдөр, өөрөөр хэлбэл таван тойрог барилдаж түүнээс зургаан дэвжээ шалгаран шигшээд барилдахаар үлдэж, мөн гурван дэвжээ 7-9-р байрын төлөө өрсөлдөх бөгөөд үлдсэн дэвжээд Луу жилийн тэргүүн дэвжээ барилдааныг орхихоор болж байна.
Тэгэхээр өнгөрсөн таван тойргийн барилдаан буюу хэсгийн барилдаанаар дэвжээд ямар ямар амжилттай барилдсаныг хүргэж байна.
"А" хэсэг 
1. Увс аймгийн Увс нуур дэвжээ - нийт 15 оноо 144 даваа
4-14-нд Хантайширыг 24:12-р ялж 3 оноо
4-15-нд Ажнайг 35:1-р ялж 3 оноо
4-21-нд Хан Хэнтийн аваргыг 33 : 3-р ялж 3 оноо
4-22-нд Бес Богда бүргэд дэвжээг 25 : 11-р ялж 3 оноо 
4-28-нд Түшээт ханы аварга дэвжээг 27 : 9-р ялж 3 оноо                   
2. Дундговь аймгийн Түшээт ханы аварга дэвжээ 9 оноо  97 даваа
4-14-нд Ажнайг 25:11-р ялж 3 оноо
4-15-нд Бес богда бүргэдийг 20:16-р ялж 3 оноо
4-21-нд Хантайширт 21 : 15-р ялагдаж 0 оноо
4-22-нд Хан Хэнтийн аваргыг 28 : 8 -р ялж 3 оноо
4-28-нд Увснуурт 27 :9 -р ялагдаж 0 оноо
3. Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээ 12 оноо  -121 даваа
4-14-нд Увс нуурт 24:12-р ялагдаж 0 оноо
4-15-нд Хан Хэнтийн аваргыг 26:10-р ялж 3 оноо
4-21-нд Түшээт ханы аваргыг 21 : 15- р ялж 3 оноо
4- 22-нд Ажнайг 29 : 6-р ялж 3 оноо
4-28-нд Бес Богда бүргэдийг 33 : 3-р ялж 3 оноо
4. Хэнтий аймгийн Хан Хэнтийн аварга дэвжээ 3 оноо - 52 даваа
4-14-нд Бес Богда бүргэдийг 19:17-р ялж 3 оноо
4-15-нд Хантайширт 26:10-р ялагдаж 0 оноо
4-21-нд Увс нуурт 33 :3 -р ялагдаж 0 оноо
4-22-нд Түшээт ханы аваргад 28 : 8-р ялагдаж 0 оноо
4-28-нд Ажнайд 24 :12-р ялагдаж 0 оноо
5. Өмнөговь аймгийн Ажнай дэвжээ 6 оноо   - 61 даваа
4-14-нд Түшээт ханы аваргад 25:11-р ялагдаж 0 оноо
4-15-нд Увс нуурт 35:1-р ялагдаж 0 оноо
4-21-нд Бес Богда бүргэдийг 17:19-р ялж 3 оноо
4-22-нд Хантайширт 29 : 6-р ялагдаж 0 оноо
4-28-нд Хан Хэнтийн аваргыг 24 :12-р ялж 3 оноо    
6. Баян-Өлгий аймгийн Бес богда бүргэд дэвжээ 0 оноо   - 64 даваа
4-14-нд Хан Хэнтийн аварга давжээ 19-17-р ялагдаж 0 оноо
4-15-нд Түшээт ханы аваргад 20:16-р ялагдаж 0 оноо
4-21-нд Ажнайд 17 : 19-р ялагдаж 0 оноо
4-22-нд Увснуурт 25 :11-р ялагдаж 0  оноо
4-28-нд Хантайширт 33 :3-р ялагдаж 0 оноо

"Б" хэсэг
 1. Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээ - 12 оноо - 113 даваа
4-14-нд  Завханыг 22:14-р ялж 3 оноо
4-15-нд Дорнод нутаг дэвжээг 26:10-р ялж 3 оноо
4-21-нд Ховдыг 26 : 10-р ялж 3 оноо
4-22-нд Булганхангайн хүчтэнүүдийг 24 :12-р ялж 3 оноо
4-28-нд Хөвсгөлийн хүчтэнд 21 : 15-р ялагдаж 0 оноо
2. Хөвсгөл аймгийн Хөвсгөлийн хүчтэн дэвжээ 15 оноо - 108 даваа
4-14-нд Ховдыг 23:13-р ялж 3 оноо
4-15-нд Булганхангайн хүчтэнүүдийг 21:15-р ялж 3 оноо
4-21-нд Дорнод нутагийг 20 :16-р ялж 3 оноо
4-22-нд Завханыг 23 : 13-р ялж 3 оноо
4-28-нд Бөхбилэгтийг 21 : 15-р ялж 3 оноо
3. Ховд аймгийн Ховд дэвжээ 9 оноо - 83 даваа
4-14-нд Хөвсгөлийн хүчтэнд 23:13-р ялагдаж 0 оноо
4-15-нд Завханыг 20:16-р ялж 3 оноо
4-21-нд Бөхбилэгтэд 26 : 10-р ялагдаж 0 оноо
4-22-нд Дорнод нутагийг 19 : 17-р ялж 3 оноо
4-28-нд Булганхангайн хүчтэнүүдийг 21 : 15-р ялж 3 оноо
4. Булган аймгийн Булганхангай дэвжээ  3 оноо - 78 даваа
4-14-нд Дорнод нутаг дэвжээг 19:17-р ялж 3 оноо
4-15-нд Хөвсгөлийн хүчтэнүүдэд 21:15-р ялагдаж 0 оноо
4-21-нд Завханд 19: 17-р ялагдаж 0 оноо
4-22-нд 24 :12-р ялагдаж 0 оноо
4-28-нд Ховдод 21 : 15-р ялагдаж 0 оноо
5. Завхан аймгийн Завхан дэвжээ 6 оноо - 81 даваа
4-14-нд Бөхбилэгтэд 22:14-р ялагдаж 0 оноо
4-15-нд Ховдод 20:16-р ялагдаж 0 оноо
4-21-нд Булганхангайн хүчтэнүүдийг 17: 19-р ялж 3 оноо
4-22-нд Хөвсгөлийн хүчтэнүүдэд 23 : 13-р ялагдаж 0 оноо
4-28-нд Дорнод нутагийг 19 : 17-р ялж 3 оноо
6.Дорнод аймгийн Дорнод нутаг дэвжээ 0 оноо - 77 даваа
4-14-нд Булганхангайн хүчтэнд 19:17-р ялагдаж 0 оноо
4-15-нд Бөхбилэгтэд 26:10-р ялагдаж 0 оноо
4-21-нд Хөвсгөлийн хүчтэнүүдэд 20 : 16-р ялагдаж 0 оноо
4-22-нд Ховдод 17 : 19-р ялагдаж 0 оноо
4-28-нд Завханд 19 : 17-р ялагдаж 0 оноо

"В" хэсэг
1. Өвөрхангай аймгийн Их Монголын хүчтэн дэвжээ 9 оноо - 88 даваа
4-14-нд Их Богдыг 21:15-р ялж 3 оноо
4-15-нд Дүнжингаравыг 21:15-р ялж 3 оноо
4-21-нд Таванханд 17 : 19-р ялагдаж 0 оноо
4-22-нд Дорно-Говь-Сүмбэрийг 29 : 7-р ялж 3 оноо
4-28-нд өнжсөн
2.Сэлэнгэ аймгийн Таванхан дэвжээ 12 оноо - 92 даваа
4-14-нд өнжсөн
4-15-нд Дорно-Говь-Сүмбэрийг 32:4-р ялж 3 оно
4-21-нд  Их Монголын хүчтэнийг 17 :19-р ялж 3 оноо
4-22-нд Их Богдыг 21:15-р ялж 3 оноо
4-28-нд Дүнжингаравыг 20 :16-р ялж 3 оноо
3. Төв аймгийн Дүнжингарав дэвжээ   6 оноо - 77 даваа
4-14-нд Дорно-Говь-Сүмбэрийг 24:12-р ялж 3 оноо
4-15-нд Их Монголын хүчтэнд 21:15-р ялагдаж 0 оноо
4-21-нд Их Богдыг 22 : 14-р ялж 3 оноо
4-22-нд өнжсөн
4-28-нд Таванханд 20 :16-р ялагдаж 0 оноо
4. Баянхонгор аймгийн Их Богд дэвжээ  - 3 оноо  - 68 даваа
4-14-нд Их Монголын хүчтэнд 21:15-р ялагдаж  0 оноо
4-15-нд өнжсөн
4-21-нд Дүнжингаравт 21 : 15-р ялагдаж 0 оноо
4-22-нд Таванханд 21 :15-р ялагдаж 0 оноо
4-28-нд Дорно-Говь-Сүсбэрийг 23 : 13 -р ялж 3 оноо
5. Дорноговь, Говьсүмбэр аймгийн Дорно-Говь-Сүмбэр дэвжээ 0 оноо - 36 даваа
4-14-нд Дүнжингаравт 24:12-р ялагдаж 0 оноо
4-15-нд Таванханд 32:4-р ялагдаж 0 оноо
4-21-нд өнжсөн
4-22-нд Их Монголын хүчтэнд 29 : 7-р ялагдаж 0 оноо
4-28-нд Их богдод 23 :13-р ялагдаж 0 оноо

 Ийнхүү Увснуур  15 оноо 144 даваа, Хөвсгөлийн хүчтэн 15 оноо 108 даваа, Таванхан 12 оноо 92 даваа, Хантайшир 12 оноо 121 даваа,  Бөхбилэгт 12 оноо 113 даваа, Их Монголын хүчтэн 9 оноо 88 даваатай амжиллтайгаар  Луу жилийн тэргүүн дэвжээд өрсөлдөх бол Түшээт ханы аварга 9 оноо 97 даваа, Ховд 9 оноо 83 даваа, Дүнжингарав 6 оноо 77 даваатайгаар 7-9-р байрын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ.
 Харин Хан Хэнтийн аварга дэвжээ - 3 оноо 52 даваа, Ажнай дэвжээ - 6 оноо 61 даваа, Бес богда бүргэд дэвжээ - 0 оноо 64 даваа, Булганхангайн хүчтэнүүд дэвжээ - 3 оноо 78 даваа,  Завхан дэвжээ 6 оноо 81 даваа, Дорнод нутаг дэвжээ - 0 оноо 77 даваа, Их богд дэвжээ - 3 оноо 68 даваа, Дорно-Говь-Сүмбэр дэвжээ - 0 оноо 36 даваатай амжилттайгаар Луу жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах "Нутгаа дуурсгана" барилдааныг орхиж байна.
 Луу жилийн барилдаанд эдгээр дэвжээдээс улсын харцага А.Цацабшир, аймгийн арслан Б.Баатарцол, Г.Ганцоож, М.Еркебулан, Ш.Дарханбат, аймгийн заан Д.Амаржаргал, П.Мөнхбат, Б.Бадамсүрэн, аймгийн начин Х.Алтансүх, Ш.Нямсайхан, П.Даваадорж, сумын заан У.Береке, Д.Анар нарын бөхчүүд амжилттай сайн барилдаж багтаа үүргээ гүйцэтгэж чадсаныг дурьдах нь зүйтэй болов уу.

Эдгээр дэвжээддээ дараа дараагийн "Нутгаа дуурсгана" барилдаанд амжилттай барилдахыг хүсэн ерөөе.

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)