Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 108 тохиолдол бүртгэгдлээ
- 2021-03-08
- Нийгэм
- 0
Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. ЭМЯ-наас уран бүтээлчдэд хандан тоглолтуудаа хойшлуулахыг хүслээ. Гуравдугаар сарын 7-ны өдөр 13269 сорьц шинжилснээс 108 хүний шинжилгээнд халдвар илэрчээ.

Энэ нь хамгийн өндөр халдвар авсан тохиолдол болж бүртгэгдээд байна. Үүнийн гурван хүн нь тусгай үүргийн онгоцоор зөөвөрлөгдсөн байна. Үлдсэн 105 нь халдваруудын тандалт ойрын хавьтлаас илэрсэн бол 54 нь УДЭТ-аас илэрчээ. Улсын драмын эрдмийн театрт "COVID-19" халдвар тархаж, энэ сарын 4, 5, 6-ны өдрүүдэд УДЭТ-ийн “Анна Каренина” жүжиг үзсэн үзэгчид болон ажилчдаас коронавирусний нийт 54 тохиолдол батлагдсан байна.
Тус театрын жүжигчин халдвар авч орон нутагт тоглолтоор явжээ. Төв аймагт 100 гаруй хүнийг тусгаарлажээ. УДЭТ-т тоглолт үзсэн хүмүүс дэглэмээ сайтар сахиж яаралтай шинжилгээнд хамрагдахыг анхааруулж байна.
Манай улсад коронавирусний батлагдсан тохиолдол халдвар авсан хүний тоо 3336 боллоо. 24 цагийн хугацаанд 49 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

