"Сөрөг хүчин" биш "тэнцвэржүүлэгч хүчин" гэвэл оновчтой

Орчин үед Монголын улс төрд байр сууриа баттай олоод байгаа “сөрөг хүчин” гэдэг хэллэгийг би таашаадаггүй.

Сөрөг хүчин - сөрөг хүчин гэж уншаад үз дээ. Энэ үгийг сонссон хүний оюун санаанд дайсан, дайсагнал гэсэн утга санаа л баттай үлдэж хоцроно.Бидний сонгосон “олонхийн зүтгүүр” хөгжлийн  галт тэргийг түүчээлэн зүтгэж байхад “цөөнх” маань тоормослох үүрэг гүйцэтгээд явж байх нь зөв үү?

 

Ийм байдалд манай “хөгжлийн галт тэрэг” хурдаа авч чадах уу гэсэн асуудал бидний өмнө тавигдана. Манай цөөнх ч энэ үгэнд чин үнэмшилтэйгээр дасан зохицож, өөрийн үзэл бодлогоо явуулж байгаа нь харамсалтай.

 

Сөрөг хүчин гэдэг хэллэг,сөргөлдөх үзэл санааг хамгийн тааламжтайгаар хүлээн авч дэмжигсэд цөөнгүй бий.Тэд бол барууны олигархи леберал үзэлтнүүд,эдийн засгийн алуурчид,тэдний гар хөл бологсод болно. Тэдэнд Монголын ард иргэдийг өөр хооронд нь муудалцуулан талцуулж улмаар төр засгийг нь сулруулаад үнэт баялгийг нь тонон дээрэмдэх стратегийн бодлого бий. "Эе эвийг нийлүүлж их хэргийг бүтээдэг" гэсэн Монгол ардын зүйр үг байдаг.Үгүй ядаж шинжлэх ухаан техникийн хэллэгээр тэнцвэржүүлэгч хүчин гээд нэрлчихмээр санагдаад байдаг юм.

 

 Л.Лхагва

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)