Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6564 сорьц шинжилснээс 36 хүнд халдвар илэрчээ
- 2021-03-09
- Нийгэм
- 0
Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6564 сорьц шинжилснээс 36 хүнд халдвар илэрчээ. Эдгээрээс хоёр хүний голомт тодорхойгүй байна. 26 хүнийх эхний шинжилгээгээр, найман хүнийх хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрчээ.

Мөн 34 хүн тусгаарлалтад байсан буюу өмнөх хавьтлуудын ойрын хавьтал болсон иргэд байна. Харин хоёр хүн хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа аж. Түүнчлэн Улаанбаатарт 33 хүн, Төв аймгийн гурван хүнээс вирус илэрлээ.

Өнөөдрийн байдлаар 591 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал:
Хөнгөн-531
Хүндэвтэр-54
Хүнд-3
Маш хүнд-3 хүн байгаа юм.
