8110 иргэнийг вакцинжуулаад байна

Өчигдөр вакцинжуулалтын байнгын 21, түр 14, нийт 35 цэг ажилласан. ХӨСҮТ-өөс дахин таван цэг нэмж, нийт 40 цэг ажилласан.

Эдгээрт нийт 360 орчим эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, өчигдөр 13470 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Харин өчигдөр 18:00 цагийн байдлаар 8110 иргэн буюу төлөвлөсөн хүнийхээ 60.2 хувийг дархлаажуулаад байна.

Тодруулбал,

Баянгол дүүрэгт               1691

Баянзүрх дүүрэгт              1636

Сүхбаатар дүүрэгт            1312

Сонгинохайрхан дүүрэг     572

Налайх дүүрэг                    449

Чингэлтэй дүүрэг                360

Багануур дүүрэг                 243

Багахангай дүүрэг               40 иргэнийг тус тус вакцинжуулжээ.

Монгол Улсын хэмжээнд коронавирусний эсрэг вакцинжуулалт өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Цаашид өдөрт 15-20 мянган хүнийг вакцинд хамруулах бөгөөд долоодугаар сар гэхэд нийт хүн амынхаа 60 хувь буюу насанд хүрсэн бүх хүнийг дархлаажуулахаар төлөвлөж буй юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)