Сүүлийн 24 цагт 109 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагийн байдлаар 11170 хүний шинжилгээний хариу гарч, коронавирусийн халдварын 109 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр тохиолдлын 96 нь Улаанбаатар хотод, долоо нь Төв аймагт, хоёр нь Завхан аймагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 3481 боллоо. Шинээр халдвар авсан 109 хүний 104 нь ойрын хавьтал бол таван хүнийх нь халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Эдгээр иргэд нь Чингэлтэй дүүргийн зургаа, Сонгинохайрхан дүүргийн 12, 20, 35, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугчид аж. 

Сүүлийн 24 цагт 32 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарч, эмчлэгдсэн хүний тоо 2797 болжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай