Тусгаарлан ажиглах 36 байранд 1117 иргэн байна

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 09-ний өдрийн 22:00 цагийн байдлаар 36 тусгаарлан ажиглах байранд нийт 1117 иргэн байна. Үүнээс нийслэлд 25 тусгаарлан ажиглах байранд 1089 иргэн, орон нутагт 11 тусгаарлан ажиглах байранд 107 иргэн байгаа юм.

Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Дотоодын цэргийн, Эрүүл мэндийн байгууллагын нийт 376 алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)