Японы үнэмлэхүй жингийн шинэ аварга Хиротака Като
- 2012-05-03
- Спорт
- 0
Өнгөрсөн ням гаригт бүх Японы үнэмлэхүй жингийн аварга шалгаруулах жүдогийн тэмцээн болжээ. Токио хотын “Nippon Budokan” ордонд болсон тэмцээний аваргаар Хиротака Като тодорсон байна.
Өнгөрсөн ням гаригт бүх Японы үнэмлэхүй жингийн аварга шалгаруулах жүдогийн тэмцээн болжээ. Токио хотын “Nippon Budokan” ордонд болсон тэмцээний аваргаар Хиротака Като тодорсон байна.
Өнгөрсөн ням гаригт бүх Японы үнэмлэхүй жингийн аварга шалгаруулах жүдогийн тэмцээн болжээ. Токио хотын “Nippon Budokan” ордонд болсон тэмцээний аваргаар Хиротака Като тодорсон байна. Тэрбээр шөвгийн наймд дэлхийн хошой аварга Ясүюки Мүнэтаг вазари, алтан медалийн төлөөх барилдаанд Рюүта Ишийг цэвэр ялжээ. Түрүүлэх магадлалтайд тооцогдож байсан олимп, дэлхийн аварга Кэйжи Сүзүки, дэлхийн аварга Казүхико Такахаши нар мөнгөн медаль хүртсэн Ишийд ялагдсан байна.
Өдгөө 31 настай Като 90 кг-ын жинд хүч үздэг бөгөөд 2006 онд “Cano Cip” Буюу “Их дуулга”-д түрүүлсэн юм. Түүнийг тус улсын эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Шиничи Шинохара “Лондон-2012” олимпийн -100 кг-ын жинд оролцох боломжтой гэж үзэж байгаа аж. Энэ жинд хүч үзэх жүдочдын сорилго энэ сарын 12-13-нд Фүкүако хотын “Kokusai” спортын төвд болох юм.
Б.НОМУУН
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)