Наадмын бэлтгэл тоглолтын товыг зарлалаа

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын бэлтгэл ажил бэлэн болсныг тунхаглах тоглолт ирэх долдугаар сарын 27-нд Гайд паркад болно. 

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын бэлтгэл ажил бэлэн болсныг тунхаглах тоглолт ирэх долдугаар сарын 27-нд Гайд паркад болно. 
Тоглолтод “Duran Duran” хамтлаг оролцож, ая дуугаа өргөхөөр болжээ. Их Британийн урлаг, соёлын алдартнууд оролцох тоглолтод мөн “Snow Patrol” Хойд Ирландыг төлөөлөн оролцох юм. 
Харин Уейлсийг “Stereophonics”, Шотландыг Паоло Нутини төлөөлөн оролцохоор болсон байна. Сонирхуулахад, XXX олимпийн наадмын нээлтийн ёслолыг үнэ төлбөргүй олон нийтэд үзүүлэхээр болжээ. 

Б.НОМУУН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)