Х.Баясгалан шатрын түргэн тоглолтын тэмцээний гуравдугаар байрт шалгарчээ
- 2012-05-03
- Спорт
- 0
Румын Улсад шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ.
Румын Улсад шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Тэмцээний эхний дөрвөн тавилын дараа хөвгүүдийн есөн насны ангиллыг Э.Баасансүрэн дөрөв, 17 насанд Ц.Лхагвасүрэн 3.5 оноотой хошуучилж байна.
Харин Г.Маралгуа, Х.Баясгалан, Ү.Агьбилэг, Б.Билгүүн-Очир, Н.Уранчимэг, Г.Сайханзаяа нар гурав, Э.Анударь, Э.Болдоо, О.Жаргалмаа нар хоёр оноотой байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр түргэн тоглолтын аваргыг тодруулсан бөгөөд Х.Баясгалан III байрт шалгарчээ.
Зургаан насны ангиллаар найм дахь жилдээ зохиогдож байгаа энэ тэмцээн швейцарь оноолтын есөн тавилаар явагдаж, энэ сарын 7-нд өндөрлөх юм.
Б.НОМУУН
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)