ЭМЯ: Сүүлийн 24 цагт 169 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
- 2021-03-13
- Нийгэм
- 0
Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагийн байдлаар 19318 хүний шинжилгээний хариу гарч, коронавирусийн халдварын 169 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр 169 тохиолдол нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 3833 боллоо. Шинээр халдвар авсан 169 хүний 156 нь ойрын хавьтал бол 13 хүнийх нь халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 861 хүн эмлэгдэж байгаагаас 811 хүний биеийн байдал хөнгөн, 42 нь хүндэвтэр, зургаа нь хүнд, хоёр нь маш хүнд байгаа ажээ.
Сүүлийн 24 цагт 48 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарч, эмчлэгдсэн хүний тоо 2955 болжээ. Ингэснээр нийт халдвар авсан хүмүүсийн 77 хувь эдгэрээд байна.
Халдварын тоо огцом өссөн тул ХӨСҮТ, ЭМЯ-наас УОК-д т дараах саналуудыг хүргүүлжээ:
-Нэг дор 10-аас дээш хүн цуглуулахгүй байх
-Үйлчилгээний байгууллагуудын цагийг хязгаарлах.
Хоёр дахь тунгаа хийлгэсний дараа л танд дархлаа тогтоно" гэв.
