Хөл хорио тогтоолгүйгээр гамшгийн үеийн түвшинг ахиуллаа

УОК-ын ээлжит хурал 2021 оны гуравдугаар сарын 13-ны бямба гаригт болж, коронавируст халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн ШАР түвшний дэглэмийг УЛБАР ШАР түвшин рүү шилжүүллээ.

  Ингэснээр 2021 оны гуравдугаар сарын 15- ны даваа гаригийн 06:00 цагаас хуулийн этгээд, төрийн байгууллага, иргэд дараах/хүснэгтээр хавсаргав/ зохицуулалтын түр журмыг мөрдөж, халдвар хамгааллын дэглэмээ сахин ажиллана гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)