ЭМЯ: 128 тохиолдол илэрсний таван хүний халдварын эх уурхай тодорхойгүй байна

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагийн байдлаар 17894 хүний шинжилгээний хариу гарч, коронавирусийн халдварын 128 тохиолдол бүртгэгджээ.

Эдгээрээс 127 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 122 хүн нь ойрын хавьтал байсан бол таван хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалтын ажил үргэлжилж байгаа талаар мэдээллээ. Завхан аймагт дөрвөн тохиолдол, Төв аймагт 15 тохиолдол батлагдсан.

Өнөөдрийн байдлаар 943 хүн эмлэгдэж байгаагаас 872 хүний биеийн байдал хөнгөн, 63 нь хүндэвтэр, зургаан нь хүнд, хоёр нь маш хүнд байгаа аж.

Иргэд олон хүнтэй газраар явахдаа амны хаалтаа тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар дагаж мөрдөхийг анхаарууллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай