Нийслэлийн хэмжээнд 99228 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ

Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад хамруулах ажлыг нийслэлийн хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулж байна.

Дархлаажуулалтын 43 цэгт 102 багийн 746 эмч, ажилтан ажилласан бөгөөд 13-ны өдрийн байдлаар үйл ажиллагааг нь зогсоохгүй, тогтвортой ажиллуулах шаардлагатай албан байгууллагуудын 15182 хүнийг вакцинд хамрууллаа.

Дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 99228 хүнийг вакцинд хамруулаад байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)