Нийслэлд 18134 багш, ажилтнууд буюу 52,2 хувьд вакцинжуулалтад хамрагдаад байна
- 2021-03-15
- Нийгэм
- 0

Боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид энэ сарын 10-ны өдрөөс эхлэн дархлаажуулалтад хамрагдсан.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн 8 дүүргийн нийт 18134 багш, ажилтнууд буюу 52,2 хувь дархлаажуулалтад хамрагдаад байна. Багануур дүүргийн тухайд өнөөдрөөс вакцинжуулалтад хамрагдаж эхэлнэ.
Багахангай, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагынхан вакцинжуулалтад хамрагдаж дууссан байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)