ХӨСҮТ: 122 хүнээс халдвар илэрсний 3 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 1 тохиолдол байна

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн 24 цагийн байдлаар 9410  хүний шинжилгээний хариу гарч, коронавирусийн халдварын 122 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Эдгээрээс 118 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол Завхан аймгийн Шилүүстэй суманд хоёр тохиолдол, Төв аймгийн Зуунмод суманд нэг тохиолдол илэрсэн байна. Мөн нэг тохиолдол зөөвөрлөгджээ.

Халдвар илэсэн хүмүүсийн 117 нь ойрын хавьтал байсан бол таван хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын ажил үргэлжилж байгаа талаар мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар 973 хүн эмлэгдэж байгаагаас 900 хүний биеийн байдал хөнгөн, 65 нь хүндэвтэр, зургаан нь хүнд, хоёр нь маш хүнд байгаа аж.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай