УИХ-ын гишүүд ЦЕГ, АТГ, Тагнуулын байгууллагуудад бичиг хүргүүлэхээ мэдэгдлээ

Өмгөөлөгч Н.Баасанцогтыг тойрсон асуудлууд, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нэр бүхий ажилтан албан хаагчид хилээр их хэмжээний мөнгө оруулсан гэх асуудлаар өнөөдөр /2021.03.16/ УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ч.Ундрам, Г.Дамдинням, Ц.Сандаг-Очир нар хэвлэлийн хурал хийж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан энэхүү ноцтой мэдээллүүдийг ил тод болгох ёстой. Хилээр ийм их хэмжээний мөнгө орж ирсэн эсэх, тухайн мөнгийг юунд зарцуулсан, ямар зориулалттай байсан зэрэг асуудлуудыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. ҮАБЗ үндсэн чиг үүргээ биелүүлж байна уу эсвэл аюулгүй байдалд заналхийлэх зүйл хийж байна уу гэдгийг шалгах хэрэгтэй гэлээ.

 Мөн өмгөөлөгч Н.Баасанцогт шүүгч нар руу мөнгө шилжүүлдэг, хэрэг төлөвлөдөг, тэр хэргээ шүүхээр оруулж шийдвэрлүүлдэг зэрэг мэдээлэл цацагдаж байна. Энэ мэт шүүхийн хонгилыг нураах гэж  Шүүхийн тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Гэтэл олон нийтийн сүлжээгээр ийм ноцтой мэдээлэл цацагдаад байхад Цагдаагийн байгууллага, АТГ дуугарахгүй байж болохгүй хэмээн УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Иймээс нэр бүхий гишүүд энэ асуудлаар ЦЕГ, АТГ, Тагнуулын байгууллагуудад албан бичиг хүргүүлж буйгаа мэдэгдлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.161.63)

    2021-03-16

    Battulgs baasiig tseverle...