Баянзүрх дүүргийн 26-р хороонд 5 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоолоо
- 2021-03-17
- Нийгэм
- 0

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар голомтлон гарах эрсдэл үүссэн тул 3-р сарын 17-ны 06.00 цагаас 21-ний 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоох тухай захирамжийг Засаг дарга Н.Баярмөнх гаргажээ.
Хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсэд эмийн сан, хүнсний дэлгүүрээс бусад үйл ажиллагааг хориглох юм байна. Хязгаарлалт тогтоосон халдварын голомтын бүсэд оршин суугчдаас PCR шинжилгээ авах, зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.



Сэтгэгдэл (0)