ЭМЯ: 130 хүнээс халдвар илэрсний есөн хүний халдварын эх уурхай тодорхойгүй байна
- 2021-03-17
- Нийгэм
- 0
Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Сүүлийн 24 цагийн байдлаар 16800 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 130 тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 4340 боллоо.


Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт тохиолдлын 3131 нь эмчлэгдлээ. Нийт халдвар авсан хүмүүсийн 72 хувь нь эдгэрсэн.
Шинээр халдвар авсан 130 хүний 129 нь дотоодод илэрсэн. Нэг тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Улаанбаатар хотод 129 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Одоогоор 1192 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 3, хүнд 8 хүн байгаа" гэв.
