Хатуу хөл хорио тогтоосон хэсгийн бүсчлэлийн зураглал

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт коронавируст цар тахлын халдвар голомтлон тархах эрсдэл үүссэн тул өнөөдөрөөс эхлэн гуравдугаар сарын 21-ний өдрийн 23:00 цагийн хооронд буюу 5 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоогоо байгаа билээ.

Тэгвэл тус хороонд хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбогдуулан Зорчих хөдөлгөөнийг хязгаарласан газрууд - Home Plaza-гийн зүүн уулзвараас Жанжин зах руу нийлдэг гарц, - Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд уулзвараас Нарантуул захын баруун урд уулзвар, - Саруул хорооллын хойд нүхэн гарц, - Баянмонгол хорооллын хойд нүхэн гарцын авто замаар явганаар болон тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Энэ хугацаанд тухайн хорооны авто замы хөдөлгөөнийг хязгаарласан тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Иймд иргэд та бүхэн бусад авто замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Хатуу хөл хорионы үед баримтлах дүрэм:

  • Хүнсний дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм чанд сахиж, хүн хоорондын зайг барих
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай тохиолдолд өрхийн эмнэлэгт хандаж холбогдох бичиг баримт авч хязгаарлалтын дэглэм тогтсон бүсээс гарах бүртгэл хийлгэх
  • Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх
  • Хатуу хөл хорио тогтоосон тав хоногт архи, согтууруулах ундааны төрлийн зүйлийг худалдахгүй, хэрэглэхгүй байх
  • Мэргэжлийн байгууллагын алба хаагчдын тавьсан шаардлагыг иргэний үүргээ ухамсарлан биелүүлэх
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)