ХӨСҮТ-ийн ажилтан танил талынхаа шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байжээ
- 2021-03-17
- Нийгэм
- 0
ХӨСҮТ-ийн ажилтан танил талын хүмүүсийнхээ PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байжээ. Тэрбээр мөн нөхрийнхөө өмнөөс шинжилгээ өгдөг байсан аж. Хамгийн сүүлд түүний өгсөн шинжилгээний хариу нь эерэг буюу халдвартай гарснаар энэхүү хуурамч үйлдэл нь илэрчээ.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.
Тэрбээр "Ноцтой асуудлууд байна. ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа өөр хүний өмнөөс өөр хүнээс шинжилгээ авдаг, нөхрийнхөө өмнөөс эхнэр нь очиж шинжилгээ өгдөг асуудал байна.
Нөхрийнхөө өмнөөс хоёр, гурван удаа шинжилгээ өгсөн хүн эерэг гарсан. Энэ бол ХӨСҮТ-ийн олон ноцтой асуудлын нэг нь. Энэ бол маш хариуцлагагүй, ноцтой хууль зөрчсөн үйлдэл юм. Мөн шинжилгээ авахдаа иргэдээс мөнгө авдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг зэрэг нь тандалт судалгааны ажлыг үр дүнгүй болгож байна” гэж мэдэгдэв.

Сэтгэгдэл (0)